2018 оны 03 сарын 09-ны өдөр      Дугаар А/79                Улаанбаатар хот

 

Мал эмнэлэгүүдийн гэрээ дүгнэх ажлын хэсэг байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 /а/, 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Засгийн газрын 2017 оны 186 дугаар тогтоол, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар батлагдсан Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журмын 2 дугаар зүйлийн 2.1.1 дэх заалт, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 тоот албан даалгаврын тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн алслагдсан хороодод цас ихтэй, хүйтэрч мал аж ахуйн салбарын хаваржилт хүндрэх нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан өвс худалдан авч, 13,14 дүгээр хорооны малчдад олгох ажлыг зохион байгуулахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс /Ц.Одонтунгалаг/-т, Онцгой байдлын хэлтэс /Д.Даваасүрэн/-т, 13,14 дүгээр хорооны Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
  2. Өвс худалдан авахад шаардагдах 9,494,500 / Есөн сая дөрвөн зуун ерөн дөрвөн мянган таван зуу/ төгрөгийг хавсралтаар баталж Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  3. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангаж, ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Г.Батсайхан/-д үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

421
24260
130730
4196551

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc