2018 оны 03 сарын 13-ны өдөр      Дугаар А/82                Улаанбаатар хот

 

Тамхи худалдах үйл ажиллагаа
эрхлэх тусгай зөвшөөрөл сунгах, шинээр
олгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Тамхины хяналтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрээс хол зайд байрлаж, худалдааны газрын үйлчилгээний стандартын шаардлагыг хангасан, тамхи худалдах тусгай зөвшөөрөл шинээр олгох 131 иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалтыг нэгдүгээр, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах 161 иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Тамхины хяналтын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг мөрдөж ажиллахыг худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн удирдлагад, хуулийн хэрэгжилтийг хангаж, тогтмол хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн 1 дүгээр хэлтэс /С.Хүрэлбаатар/-т, Цагдаагийн 2 дугаар хэлтэс /Н.Батбаяр/-т, Мэргэжпийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т, хорооны Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
Захирамжийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Г.Батсайхан/-д даалгасугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5977
5999
80507
4146328

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc