2018 оны 02 сарын 14-ны өдөр      Дугаар А/57                Улаанбаатар хот

Газар эзэмших эрхийн зориулалт
өөрчлөх тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тоггоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тус дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Цасодапластик ХХК”-ийн “Төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, амины орон сууцны зориулалт”-аар 15015м2 газар эзэмшиж байсныг “Үйлдвэрлэл”-ийн зориулалттай болгож, 12 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй.
  2. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2017 оны А/340 дүгээр захирамжийн “Цасодапластик ХХК”-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
  3. Газраа зориулалтын дагуу үр ашигтай, зүй зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглахтай холбогдуулан тавьсан шаардлага, газар эзэмшүүлэх гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлж ажиллахыг “Цасодапластик ХХК”-д үүрэг болгосугай.
  4. Газар эзэмших эрх олгосон байгууллагатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, гэрээний биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Газрын алба /Д.Ган-Эрдэнэ/-нд даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

430
24266
130739
4196560

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc