2018 оны 01 сарын 08-ны өдөр      Дугаар А/02                Улаанбаатар хот


Ажлын хэсэг байгуулах тухай

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/660 дугаар захирамж, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар баталсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 3.2 дахь заалт, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Улсын ахлах байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 01-01-/05 дугаар шийдвэрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь :

  1. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016- 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгуудыг буулган дахин төлөвлөн барилгажуулах ажпын хүрээнд ашиглалтын шаардлага хангахгүй болсон нэхмэлийн 1,2,6,10 дугаар байранд худалдаа, үйлчилгээ явуулж байгаа газруудад 2018 оны 01 дүгээр сарын 08-наас 01 дүгээр сарын 12-ны дотор хяналт, шалгалт хийх ажпын хэсгийн бүрэлдзхүүнийг хавсралтаар баталсугай.
  2. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангаж, 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор үр дүнг танилцуулахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Г.Батсайхан/-д үүрэг болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

75
13613
84953
4150774

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc