2018 оны 01 сарын 11-ний өдөр      Дугаар А/75                Улаанбаатар хот

 

Хяналт тавьж ажиллах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6/а/, 29.2, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/31 дүгээр захирамжийн 1 а. 1 дүгээр заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн 4,5,6,8,9,10,16 дугаар хорооны түлээ, нүүрс борлуулах түр цэгүүд болон зөвшөөрөлгүй ил задгай түлээ, нүүрс худалдаалж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл долоо хоногт нэг удаа эргүүл хяналт шалгалтын ажил зохион байгуулах, хэв журам сахиулах арга хэмжээ авч ажиллахыг Цагдаагийн хоёрдугаар хэлтэс /Н.Батбаяр/-т, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс /Ц.Одонтунгалаг/-т, Нийгмийн хөгжлийн хэлтэс /Н.Мэндбаяр/-т, хороодын Засаг Дарга нарт үүрэг болгосугай.
  2. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Г.Батсайхан/-д үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3722
17792
93194
4406568

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc