2018 оны 02 сарын 07-ны өдөр                 Дугаар А/39                Улаанбаатар хот

 

Сахилга, дэгжурам, хариуцлагыг
сайжруулах зарим арга хзмжээний тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6. “а”, 29.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчид ажпын цаг ашиглалт, ажпын бүтээмжийг сайжруулж, иргэдээс ирүүлсэн хүсэлт, өргөдөл, гомдлыг шуурхай нягтлан шалгаж асуудлыг түргзн шуурхай шийдвэрлэн, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж ажиллахыг үүрэг болгосугай.
  2. Төрийн байгууллагын албан байранд болон албан үүрэг гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа хэрэглэх, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан холбогдох албан тушаалтанд төрийн албанаас халах хүртэл сахилгын шийтгэл ногдуулж, сахилга хариуцлагыг дээшлүүлж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Хэлтэс, албадын дарга нарт тус тус даалгасугай.
  3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Г.Батсайхан/-д үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1450
18934
149560
4723775

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc