2018 оны 04 сарын 27-ны өдөр              Дугаар A/145                          Улаанбаатар хот

             
Орон тооны бус байнгын зөвлөл байгуулах тухай       


Монгол Улсын Засаг, Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолоор “Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам”-ын 3.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. Малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн хугацааг тодорхойлох орон тооны бус байнгын зөвлөлийг доорх бүрэлдэхүүнтэй байгуулсугай.
Зөвлөлийн дарга :                                      Засаг даргын    Тамгын газрын дарга
Нарийн бичгийн дарга :                              НДХ-ийн үйлчилгээний тасгийн дарга
Гишүүд  :                                                   Нийгмийн даатгалын хэлтэсийн дарга
Статистик хэлтэсийн дарга
Хууль зүй, архивын тасгийн дарга
Улсын бүртгэлийн хэлтэсийн дарга
Хорооны засаг дарга
2. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны А/77 дугаар тушаалаар батлагдсан “Даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн дүрэм”-ийг баримтлан, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулж ажиллахыг Зөвлөлийн дарга /Б.Энхболд/-д үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                         Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

109
51729
126030
4700245

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc