2018 оны 05 сарын 15-ны өдөр              Дугаар A/161                          Улаанбаатар хот

 

 

Хан-Уул дүүргийн төр, захиргааны байгууллагуудын албан хэрэг
хөтлөлтийн үйл ажиллагааг сайжруулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/252 дугаар захирамжийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

  1. Нийслэлийн Архивын Газрын даргын 2018 оны А/05 дугаар тушаалаар дүүргийн хэмжээнд албан бичгийн шийдвэрлэлтийн байдалд хяналт тавих эрхийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт албан ёсоор шмлжүүлсэнтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албсщын дарга, Хороодын Засаг дарга, Ерөнхий боловсролын сургуулиудын захирал, Цэцэрлэгүүдийн эрхлэгч, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга, захиралуудад дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгасугай. Үүнд:
  2. Захирамжийн хэрэгжилтийн явцад хяналт тавьж, холбогдох арга хэмжээг авч ажиллан улирал тутамд ирсэн бичгийн шийдвэрлэлтийн мэдээг Засаг даргын Тамгын газарт ирүүлэхийг холбогдох байгууллагуудын дарга, захиралд, ирүүлсэн мэдээг нэгтгэн танилцуулахыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүй, архивын тасаг /Ч.Байгаль/-т үүрэг болгосугай.
  1. Байгууллагын Албан хэрэг хөтлөлтийн журмыг өөрийн байгууллагын үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн шинэчлэн баталж мөрдөх;
  2. Стандартчлал Хэмжил Зүйн Үндэсний Зөвлөлийн 2011 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан “Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичгийн стандарт” МNS 5140-1:2011, МNS 5140-2:2011, МNS 5140-3:2011 -ыг баримтлан баримт бичиг боловсруулах;
  3. Төрийн албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн систем www.edoc.ub.gov.mn -ийн хэрэглээг жигдрүүлж тус системд зөрчил гаргахгүй 'ажиллах, албан бичгийг өгөгдсөн хугацаанд чанартай шийдвэрлэх;
  4. Тус системд хэвийн ажиллах сүлжээний болон шаардлагатай техник тоног төхөөрөмжөөр хангах;


ЗАСАГ ДАРГА                                         Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

6133
6145
80663
4146484

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc