2018 оны 06 сарын 06 өдөр                     Дугаар A/180                          Улаанбаатар хот

 

Дэд зөвлөлийн бүрэлдэхүүнийг

батлах тухай

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлсийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны Журам батлах тухай 5/14 дүгээр тогтоол, нийслэлийн Газрын албаны даргын 2016 оны А/15 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн үйл ажиллагааны журам-ын 2.20-д заасныг тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт газрын асуудлыг хянан үзэх, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөл”-ийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай

    Дарга Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга   Гишүүд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүй, архивын тасгийн дарга   Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэсийн дарга   Хан-Уул дүүргийн Газрын албаны дарга   Хан-Уул дүүргийн Газрын албаны зохион байгуулагч нар   Нарийн бичгийн дарга Хан-Уул дүүргийн Газрын албаны ахлах мэргэжилтэн

  2. Хан-Уул дүүргийн Газрын албаны газар зохион байгуулагч нар дэд зөвлөлийн хуралд танилцуулж буй асуудлын хүрээнд санал, дүгнэлт, зөвлөмж өгөх эрхгүй байна
  3. Дэд зөвлөмжийн үйл ажиллагааг баталагдсан бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж, зөвлөлийн үйл ажиллагааг журмын дагуу зохион байгуулж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Дэд зөвлөлийн дарга /Б.Энхболд/-д үүрэг болгосугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                         Ж.АЛДАРЖАВХЛАН


 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4947
41124
93306
5053771

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc