2018 оны 07 сарын 02-ны өдөр      Дугаар А/201              Улаанбаатар хот

 

Болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлэх

арга хэмжээг зохион байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт болзошгүй үер усны ослоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, үерт өртөж болүошгүй айл өрхийн судалгааг гаргаж, тэдгээрт сэрэмжлүүлэг сурталчилгаа хийх ажлыг зохион байгуулж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс /Д.Даваасүрэн/-т даалгасугай.
  2. Үерийн аюулд шууд өртөх аюултай бүс, Туул голын дагуу ай сав, уулын ам, бэл, жалга судгийн амуудаар хөдөлгөөнт эргүүлийн хуваарийг гарган ажиллахыг Онцгой байдлын хэлтэс /Д.Даваасүрэн/-т үүрэг болгосугай.
  3. Иргэдэд болзошгүй үерийн аюулаас урьчилан сэргийлэх, аюул учирсан тохиолдолд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т даалгасугай.
  4. Болзошгүй үер усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахад зарцуулагдах 6,290,550 /Зургаан сая хоёр зуун ерэн мянга таван зуун тавин/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/, Санхүү төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  5. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавих хөдөлгөөнт эргүүлийн хуваарийг нэгдүгээр хавсралт, холбогдох зардлын тооцоог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  6. Захирамжийг хэрэгжүүлэн, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайханд даалгасугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                       Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

482
6808
102017
5062482

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc