2018 оны 07 сарын 23-ны өдөр      Дугаар А/236              Улаанбаатар хот

 

Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлах ажилд

хяналт үнэлгээ хийх ажлын хэсэг байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн хамгаалалтад байгаа түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлах ажилд хяналт үнэлгээ хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
  2. Түүх соёлын хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалтад хяналт, үнэлгээг 2018 оны 08 дугаар сарын 10-ны дотор хийж, авран хамгаалах, сэргээн засварлахад шаардлагатай санхүүжилтийн тооцоог гарган танилцуулах, засварлах ажлын төлөвлөгөө гарган, хэрэгжүүлж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс /Н.Мэндбаяр/, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс /Ц.Бат-Эрдэнэ/-т тус тус даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2541
28286
102274
4415648

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc