2018 оны 10 сарын 16-ны өдөр      Дугаар А/337              Улаанбаатар хот

 

Хараа хяналтгүй болон хараа хяналт сул хүүхдүүдийн

талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай

 

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 17.1.2, 17.1.6, Засгийн газрын 2017 оны 270 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Өвлийн улиралд хүүхдийг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж, хараа хяналтгүй болон хараа хяналт сул хүүхдийг илрүүлж, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэх, гэр бүлд нь эргэн нэгтгэх, бүртгэл хяналтад авах “Илрүүлэлт – 2018” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн нэгдүгээр, нэгдсэн арга хэмжээний удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Нэгдсэн арга хэмжээг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд зохион байгуулж ажиллахыг Ажлын хэсэг /Б.Энхболд/-т үүрэг болгосугай.
  3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч А.Амартүвшинд үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

6043
44716
124366
4698581

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc