Дүүргийн Цэрэг татлагын товчооны дарга /Б.Энхболд/-д Даалгах нь:
а/ Дүүргийн цэрэг татлагын товчооны гишүүдийн ажил үүргийн хуваарийг тогтоон цэрэг халалт, татлагын ажилтай холбогдолтой хууль эрх зүйн баримт бичгүүдийг сурталчлан, тухайн ажлыг гүйцэтгэх онцлогийн талаар зааварчилгаа өгч, цэргийн жинхэнэ албаны татлагын ажлыг хуулийн дагуу зохион байгуулж гүйцэтгэлтэнд нь хяналт тавьж ажилласугай.
б/ Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, залуучуудыг цэргийн жинхэнэ албанд тэнцүүлэн авч, Зэвсэгт хүчний Жанжин штабаас өгсөн даалгаварыг бүрэн биелүүлэх талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласугай.
в/ Гэрээт цэрэгт элсүүлэх болон цэрэг халалт, татлагын ажлын явцад хяналт тавьж, цэрэг татлагын товчооны ажлын талаар байгууллага иргэдээс гаргасан санал, гомдол маргаантай асуудлыг хуулийн дагуу эцэслэн шийдвэрлэж, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцон ажилласугай.
г/ Батлан хамгаалах тухай хуулиудад заагдсан орон нутгийн төрийн захиргааны албан тушаалтан, байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригчид, иргэдийг хүлээх үүрэг, хариуцлагыг сурталчлан ажилласугай.