2018 оны 09 сарын 26-ны өдөр      Дугаар А/312              Улаанбаатар хот

 

Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалган

Туслах үзлэгийг зохион байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.4 дэх заалт, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/41 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн Засаг даргын 2018 оны нийгэм, эдийн засгийн зорилтот тусгагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, дүүргийн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээний явц, гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдалд шалган туслах үзлэгийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 10 дугаар сарын 12-ны өдрүүдэд зохион байгуулахыг Онцгой байдлын хэлтэс /хурандаа Д.Даваасүрэн/-д үүрэг болгосугай.
  2. Үзлэгт хамрагдах байгууллагын нэрсийг нэгдүгээр хавсралтаар, шаардагдах зардлыг хоёрдугаар хавсралтаар баталсугай.
  3. Үзлэг шалгалтыг явуулахад шаардагдах 1,547,120 /нэг сая таван зуун дөчин долоон мянга нэг зуун хорин/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т зөвшөөрсүгэй.
  4. Захирамжийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайханд, үр дүнг танилцуулахыг Онцгой байдлын хэлтэс /хурандаа Д.Даваасүрэн/-д тус тус даалгасугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2730
9766
83416
4149237

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc