2018 оны 10 сарын 05-ны өдөр      Дугаар А/318              Улаанбаатар хот

 

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх

ажлыг эрчимжүүлэх тухай

 

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “а”, 29.2, Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, 18.2.2, 18.2.5, 18.2.12, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.7, 15.1.8, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.8, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, “ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тэмцэх зарим арга хэмжээний тухай” Улсын Онцгой комиссын 2018 оны 01 дүгээр албан даалгавар Нийслэлийн Онцгой комиссын 2018 оны 03 дугаар албан даалгаварыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

  1. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор хяналт шалгалт явуулах ажлын хэсгийг зохион байгуулж ажиллуулахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Онцгой байдлын хэлтэс /хурандаа Д.Даваасүрэн/-д, Богдхан уулын Дархан заазат газрын хамгаалалтын захиргаа /Ц.Дуламсүрэн/-д, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс /С.Хүрэлбаатар/т, Цагдаагийн хоёрдугаар хэлтэс /Н.Батбаяр/-т, Замын Цагдаагийн хэлтэс /Н.Хангарьд/-т тус тус даалгасугай.
  2. Ой хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар авах зохион байгуулалттай арга хэмжээг нэгдүгээр хавсралтаар, дүүргийн ногоон бүсэд эргүүл, Богдхан уулын амуудад, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүлээр үүрэг гүйцэтгэх хөдөлгөөнт эргүүлийн хуваарийг хоёрдугаар хавсралтаар, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийх үүрэг гүйцэтгэх албан хаагчдын хоол хүнс, шатахууны зардал, тараах материал, холбооны зардлыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  3. Түр постод ажиллах онцгой байдлын албан хаагчдын хоолны зардал 2,510,000 /хоёр сая таван зуун арван мянга/ төгрөг, эргүүл шалгалтаар явах автомашины шатахууны зардал 1,311,840 /нэг сая гурван зуун арван нэгэн мянга найман зуун дөч/ төгрөг, сэрэмжлүүлэх материалын зардал /250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг, холбоо бичиг хэргийн зардал 85,000 /наян таван мянга/ төгрөг, техникийн бэлэн байдлын зардал 4,900,000 /дөрвөн сая есөн зуун мянга/ төгрөг, нийт 9,056,840 /есөн сая тавин зургаан мянга найман зуун дөч/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс зарцуулахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, ажлын явц үр дүнг 15 хоног тутамд танилцуулж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс /Д.Даваасүрэн/-т үүрэг болгосугай.

 


ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2622
9674
83308
4149129

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc