2018 оны 10 сарын 19-ний өдөр                 Дугаар А/339              Улаанбаатар хот

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “л”, 29.2, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Монгол Улсад мөрдөгдөж байсан газрын суурь үнэлгээг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан дүүргийн нутаг дэвсгэрийн газрын төлбөр тодорхойлох итгэлцүүр, түүнийг хэрэглэх бүсийн хил заагийн санал боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар, ажлын төлөвлөгөө болон удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Баталсан төлөвлөгөөний дагуу дүүргийн нутаг дэвсгэрт мөрдөгдөх газрын төлбөрийг тодорхойлох итгэлцүүр, түүнийг хэрэглэх бүсийн хил заагийн саналыг боловсруулж, хуваарийн дагуу явцыг танилцуулж ажиллахыг дүүргийн Газрын алба /Д.Ган-Эрдэнэ/-д даалгасугай.

 

 

ЗАСАГ ДАРГЫН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                                  Г.БАТСАЙХАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1927
27620
76556
5037021

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc