2018 оны 12 сарын 05-ны өдөр      Дугаар А/383              Улаанбаатар хот

 

Зохицуулалтын арга хэмжээ авах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тус дүүрэгт 2018-2019 оны хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудын нөхцөл байдлыг судалж хоёр ээлжид шилжүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
  2. Гурван ээлжээр хичээллэж байгаа болон 2019-2020 оны хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэх сургуулийн судалгааг хийж, 2 ээлжид шилжүүлэх ажлын төлөвлөгөө, шаардлагатай санхүүжилтийг тооцоог гарган, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг Ажлын хэсэг /А.Амарвүвшин/-т даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                   Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3750
10062
84436
4150257

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc