2018 оны 09 сарын 04-ний өдөр                 Дугаар А/280              Улаанбаатар хот

 

Цэргийн үүрэгтний үзлэг шалгалт

явуулах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2,  Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, Цэргийн албаны тухай хуулийн 32, 34 дүгээр зүйл, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Төрийн захиргааны байгууллага, дүүргийн нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагуудад “Цэргийн үүрэгтний үзлэг шалгалт”-ыг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд зохион байгуулж явуулахыг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /хурандаа А.Баттулга/-т үүрэг болгосугай.

            2. Цэргийн үүрэгтний үзлэг шалгалтыг зохион байгуулж явуулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

            Ажлын хэсгийн дарга                    А.Баттулга

                                                            Цэргийн штабын дарга, хурандаа

            Гишүүд:                                             Н.Насанбат               

                                                            Тоо бүртгэлийн офицер, ахмад

                                                                        Ц. Чингүүнболд

Дайчилгааны офицер, дэслэгч

Н.Цэцэгбал

Мэдээллийн аюулгүй байдлын офицер, ахмад

            Нарийн бичгийн дарга                 Г.Жаргалсайхан

Төлөвлөлт, сургалтын офицер, дэд хурандаа

            3. Батлан хамгаалах хууль тогтоомж бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийн үнэлэлт, дүгнэлт өгч, хууль сурталчлах, иргэний цэргийн үүргээ биелүүлэх боломжийг олгох зорилгоор гарын авлага, тараах материал боловсруулан тараах, иргэн албан тушаалтанд иргэний цэргийн үүргээ биелүүлэх талаар мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөө өгөн, төрийн захиргааны төв байгууллага, нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж байгууллагад ажиллаж байгаа 18-50 насны /1969-2001/ цэргийн үүрэгтнийг үзлэгт бүрэн хамруулан илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч зохион байгуулахыг Ажлын  хэсэг /хурандаа А.Баттулга/-т даалгасугай.

            4. Цэргийн үүрэгтний үзлэг шалгалтад хамрагдах нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагын нэрийн жагсаалтыг 1 дүгээр хавсралтаар, шалгалтын удирдамжийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

            5. Байгууллагадаа ажиллаж байгаа 18-50 насны цэргийн үүрэгтнүүдийг үзлэг шалгалтад бүрэн хамруулахыг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагын дарга /захирал/ нарт, цэргийн үүрэгтний үзлэг шалгалт явуулсан дүнг нэгтгэн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны дотор дүүргийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцуулахыг Цэргийн штаб /хурандаа А.Баттулга/-т үүрэг болгосугай.

 

           

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3754
10066
84440
4150261

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc