2018 оны 01 сарын 21-ний өдөр                 Дугаар А/20                Улаанбаатар хот

 

Цэрэг-спортын Дөл цогцолбор тоглолтыг

зохион байгуулах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.10, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоолын 2.28, 2.29, Батлан хамгаалахын сайдын Нийслэлийн Засаг даргатай 2016-2020 онд хамтран ажиллах санамж бичгийн 1.5, 3.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд явагдах Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын Дөл цогцолбор тэмцээнийг аюулгүй арга хэмжээг чанд сахиж,  удирдан зохион байгуулахыг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /хурандаа А.Баттулга/-т, тэмцээний бэлтгэл ажил, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг дүүргийн Боловсролын хэлтэс /Ж.Отгонхорлоо/, Биеийн тамир спортын хороо /Д.Жаргалсайхан/-нд тус тус үүрэг болгосугай.

            2. Тэмцээний удирдамжийг 1 дүгээр хавсралтаар, зааврыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

            3. Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын Дөл цогцолбор тэмцээнд шаардагдах зардлыг Засаг даргын Тамгын газрын 2019 оны батлагдсан төсвөөс гаргахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т зөвшөөрсүгэй.

            4. Цэрэг-спортын Дөл цогцолбор тэмцээнийг зохион байгуулан явуулсан тухай дүнг танилцуулахыг Цэргийн штаб /хурандаа А.Баттулга/-т үүрэг болгосугай.

           

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1441
18925
149551
4723766

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc