2019 оны 05 сарын 08-ны өдөр                 Дугаар А/166              Улаанбаатар хот

 

Хязгаарлалтын дэглэмийг цуцлах тухай

  

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 /а/,  29.2 дахь заалт, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар 15.5.1,  17 дугаар зүйлийн 17.2 дахь заалт, 18 дугаар зүйлийн 18.1, 18.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 266 дугаар тогтоол, Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын баталсан “Гахайн Африкийн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх түр заавар” зөвлөмжийг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Дүүргийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/140 дүгээр захирамжаар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг Өлзийт хорооллын барилгын 2-27 тоотод иргэн Б.Бат-Эрдэний гахайн аж ахуйд “Гахайн Африкийн мялзан” өвчин гарсантай холбогдуулан тогтоосон хязгаарлалтын дэглэмийг 2019 оны 05 дугаар сарын 08-ны  өдрийн 18  цагаас  эхлэн цуцалсугай.

            2. Хязгаарлалтын бүсэд байгаа иргэдийг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулах, ашиглагдаж байсан техник тоног төхөөрөмж, байр, хашаанд эцсийн халдваргүйтгэл хийж гүйцэтгэхийг Мал эмнэлэг үржлийн нэгж “Ганганбуга” ХХК /Ч.Оюун/-д,  Мал эмнэлгийн тасаг /Э.Хасбаатар/-т хяналт тавьж ажиллахыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс /Д.Даваасүрэн/-т, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т тус тус үүрэг болгосугай.

            3. Хязгаарлалтын дэглэмийг цуцлахтай холбогдуулан дүүргийн нутаг дэвсгэрт мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг хориглохыг хороодын Засаг дарга нарт, Мал эмнэлэг үржлийн нэгж “Гүнтэрэм” ХХК  /Н.Энхбаатар/, “Ганганбуга” ХХК /Ч.Оюун/, “ТҮДА” ХХК /Ж.Отгонням/-д, хяналт тавьж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс /Ц.Одонтунгалаг/,  Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т тус тус даалгасугай.

            4. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж, үр дүнг танилцуулж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Онцгой байдлын хэлтэс /Д.Даваасүрэн/-т  тус тус үүрэг болгосугай.

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

107
5144
135088
4709303

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc