2019 оны 05 сарын 09-ний өдөр Дугаар А/168 Улаанбаатар хот
Хийгдсэн тохижилтын ажлуудыг сэргээн
засварлах, шинэчлэх тухай
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ийн “а” , 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ :
- Дүүргийн нутаг дэвсгэрт бичил цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хийгдсэн тохижилтын ажлуудыг сэргээн засварлах, шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэхийг Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ / Ц.Эрдэнэбаатар / -т, хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/ -т тус тус даалгасугай.
- Шинээр бий болсон эд хөрөнгийг зохих журмын дагуу дүүргийн орон нутгийн өмчид бүртгэж авахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/ -т, цаашдын арчлалт хамгаалалтад хяналт тавьж ажиллахыг Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ / Ц.Эрдэнэбаатар / -т тус тус үүрэг болгосугай.
- Дээрх ажлыг зохион байгуулахад шаардагдах зардлыг цэцэрлэгжүүлэлт, тохижилтын бусад зардлаас гаргаж гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т зөвшөөрсүгэй.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН