2019 оны 07 сарын 03-ны өдөр      Дугаар А/243              Улаанбаатар хот

 

 

  Мал, амьтны гоц халдварт шүлхий, халдварт

  шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх

вакцинжуулалтын арга хэмжээ

зохион байгуулах тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “а”, 29.2, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 9 дүгээр зүйл, 34 дүгээр зүйлийн 34.3, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/404, А/592, А/629 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Халдварт өвчинд мэдрэмтгий мал, амьтны тархвар зүйн судалгаанд үндэслэн урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад мал, амьтныг бүрэн хамруулж, хашаа хороонд ариутгал халдваргүйжүүлэлт хийхийг Мал эмнэлэг үржлийн нэгж “Гүнтэрэм” ХХК/ Н.Энхбаатар/-д, “ТҮДА” ХХК /Ж.Отгонням/-д, “Ганган буга” ХХК /Ч.Оюун/-д, хяналт тавьж дүн мэдээг тухай бүр танилцуулж ажиллахыг Мал эмнэлгийн тасаг /Э.Хасбаатар/-т тус тус үүрэг болгосугай.

            2. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинд мэдрэмтгий малыг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дотор зохион байгуулж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс /Д.Даваасүрэн/, Мал эмнэлгийн тасаг /Э.Хасбаатар/-т, вакцинжуулалтад дүүргийн нутаг дэвсгэр дэх мал, амьтныг бүрэн хамруулахыг 12, 13, 14 дүгээр хорооны Засаг дарга нарт тус тус даалгасугай.

            3. Вакцинжуулалтад шаардагдах төсвийг холбогдох зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

            4. Захирамж биелүүлэхээс татгалзсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад холбогдох хууль, тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг Онцгой байдлын хэлтэс /Д.Даваасүрэн/-т, Мал эмнэлгийн тасаг /Э.Хасбаатар/-т тус тус үүрэг болгосугай.

            5. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангаж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайханд үүрэг болгосугай.

 

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1018
18647
149128
4723343

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc