2019 оны 07 сарын 09-ний өдөр                 Дугаар А/256              Улаанбаатар хот

 

 

Хан-Уул дүүргийн Албан бус-насан туршийн

боловсролын төвийн албан хэрэгцээнд автомашин

худалдан авах гүйцэтгэгч сонгон шалгаруулах

Үнэлгээний хороо байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг, “Хорооны хөгжил-Төрийн үйлчилгээ” хөтөлбөр, 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Зөвлөлийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Хорооны хөгжил-Төрийн үйлчилгээ” хөтөлбөрөөс 2019 онд санхүүжүүлэх Албан бус-насан туршийн боловсролын төвийн албан хэрэгцээнд автомашин худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах Үнэлгээний хороог дараах бүрэлдэхүүнтэй баталсугай.

Үнэлгээний хорооны дарга                                  Н.Содном

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны

албаны ахлах  мэргэжилтэн      

Гишүүд:                                                         О.Болормаа                        

Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн

            Э.Баатарсүрэн

                                                                        Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн нийтийн

                                                                        аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн                                                                                   

            М.Жукбаатар                     

10 дугаар хорооны иргэн 

            Нарийн бичгийн дарга                                         Т.Гантуяа

Худалдан авах ажиллагааны албаны цахилгаан,

дулаан хариуцсан мэргэжилтэн

            2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажлыг зохион байгуулах Үнэлгээний хорооны үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг Үнэлгээний хороо /Н.Содном/-нд үүрэг болгосугай.

            3. Худалдан авах ажиллагааг холбогдох хуулийн хүрээнд зохион байгуулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэн сонгон шалгаруулалттай холбогдолтой бүх баримт бичгээр хадгаламжийн нэгж үүсгэн архивын ажилтанд хүлээлгэн өгөхийг Худалдан авах ажиллагааны алба /Т.Улсболд/-нд үүрэг болгосугай.

            4. Дээрх төсөл арга хэмжээний гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т даалгасугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                         Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

938
18582
149048
4723263

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc