2019 оны 07 сарын 23-ны өдөр      Дугаар А/265              Улаанбаатар хот

 

 

Төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.17, 42 дугаар зүйлийн 42.2, 66 дугаар зүйлийн 66.1.6 дахь заалт, Монгол Улсын Сангийн сайдын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 134 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ  нь:

1. Хан-Уул дүүргийн 2019 оны орон нутгийн байгууллагуудын 7 дугаар сарын орлого, зарлагын хуваарийг нэгдүгээр хавсралтаар, дүүргийн 2019 оны тусгай шилжүүлгийн байгууллагуудын 7 дугаар сарын орлого, зарлагын хуваарийг  хоёрдугаар хавсралтаар  тус тус өөрчлөн баталсугай.

2. Дээрх өөрчлөлт  орсон төсвийн хуваарьт хяналт тавьж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т даалгасугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

890
18547
149000
4723215

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc