2019 оны 08 сарын 01-ний өдөр                 Дугаар А/276              Улаанбаатар хот

 

 

Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс

малыг албадан гаргах тухай

 

 

            Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 /а/, 29.1.6 /в/, 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Нийслэлийн  иргэдийн  Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 21-06 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Дүүргийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс дэх малтай өрхийн малыг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс албадан нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

            2. Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 16 дугаар хороонд мал тууварлах, бэлчээхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс /Ц.Одонтунгалаг/-т, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс /С.Хүрэлбаатар/-т, Цагдаагийн 2 дугаар хэлтэс /Н.Батбаяр/-т, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т, Мал эмнэлгийн тасаг /Э.Хасбаатар/-т, Газар зохион байгуулалтын алба /Ч.Мөнхбаатар/-нд, Хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

            3. Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд туувраар болон бэлчээрлэж буй малыг мал эмнэлгийн хяналтын хорио цээрт оруулан албадан гаргах ажлыг зохион байгуулж дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсүгэй.

            3.1. Мал эмнэлгийн хорио цээр тогтоох хашааг 10 дугаар хороонд ажиллуулахыг 10 дугаар хорооны Засаг дарга /Ц.Чинзоригт/-д;

            3.2. Дүүргийн 4, 10, 12, 14 дүгээр хороодод мотоциклтой эргүүл, жижүүрийг 2019 оны 09 дүгээр сарыг 30-ны өдрийг дуустал ажиллуулахыг Хороодын Засаг дарга нарт;

            3.3. Албадан гаргах арга хэмжээнд ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангаж ажиллахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс /Б.Бадамсүрэн/-т, техник хэрэгслээр хангаж ажиллахыг “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ /Ц.Эрдэнэбаатар/-т, “Хан-Уул агро” ОНӨААТҮГ /Ц.Цогтсайхан/-т;

            3.4. Хорио цээрт оруулсан малд үзлэг тандалт хийж, гарал үүслийн гэрчилгээг зохих журмын дагуу олгохыг Мал эмнэлгийн тасаг /Э.Хасбаатар/-т;

            4. Шаардагдах зардлыг тухай бүр холбогдох зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

            5. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангаж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайханд  үүрэг болгосугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                         Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

959
18602
149069
4723284

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc