2019 оны 08 сарын 06-ны өдөр      Дугаар А/277              Улаанбаатар хот

 

 

Өсвөрийн шигшээ багийг шинэчлэн

байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 “а”, 29.2, Биеийн тамир, спортын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5, Нийслэлийн Засаг даргын  2007 оны 621 дүгээр захирамж, дүүргийн Засаг даргын 2015 оны А/07 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хан-Уул дүүргийн нийгэм, эдийн засгийг 2017-2020 онд хөгжүүлэх Засаг  даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн бүрэлдэхүүнийг хавсралтаар шинэчлэн байгуулсугай. 

2. Өсвөрийн шигшээ багийн үйл ажиллагаанд шаардагдах зардлын төсөв, баг тамирчдын бүрэлдэхүүнийг гарган 2019 оны гуравдугаар улиралд багтаан дүүргийн Засаг даргын зөвлөлд танилцуулахыг Биеийн тамир, спортын хороо  /Д.Жаргалсайхан/-нд  даалгасугай.

3. Дээрх арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах зардлыг өөрийн төсвөөс зарцуулахыг Биеийн тамир, спортын хороо /Д.Жаргалсайхан/-нд зөвшөөрсүгэй. 

4. Өсвөрийн шигшээ багийг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангаж ажиллахыг Биеийн тамир, спортын хороо /Д.Жаргалсайхан/-нд, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн бодлогын хэлтэс /Н.Мэндбаяр/-т тус тус  үүрэг болгосугай.

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

970
18609
149080
4723295

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc