2019 оны 08 сарын 07-ны өдөр      Дугаар А/282              Улаанбаатар хот

 

 

Болзошгүй үер, усны ослоос урьдчилан

сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “б”, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3,3 10.4.3, дүүргийн онцгой комиссын 2019 оны 08 дугаар сарын 06 өдрийн 2 дугаар хурлын шийдвэрийг үндэслэн тус тус ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлснээр 2019 оны 08 дугаар сард  Төв, говийн аймгуудын нутгийн зүүн  болон төвийн аймгуудын нутгаар хүчтэй усархаг бороо орох төлөвтэй байгаа тул Хан-Уул дүүргийн онцгой комиссын гишүүд, ерөнхий эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажиллахыг үүрэг болгосугай.

2. Дүүргийн Онцгой комиссын гишүүдэд олгогдсон үүрэн холбооны утасны бэлтгэл бэлэн байдал  холбоо, зарлан мэдээллийн холбогдох утсыг нээлттэй байлгах, хотоос гарсан тохиолдолд орлох албан тушаалтныг томилж, үүсэж болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангаж ажиллахыг дүүргийн Онцгой комиссын гишүүд, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдлагуудад үүрэг болгосугай.

3. Далан сувгийн ойролцоо асгасан хог хаягдлыг 2019 оны 08 дугаар сарын 10-ны дотор цэвэрлүүлэх ажлыг зохион байгуулж, үерийн ус нэвтрүүлэх хоолойд үзлэг шалгалт хийж, ус чөлөөтэй нэвтрэх боломжийг бүрдүүлж цаашид далан сувагт хог хаях явдлыг таслан зогсоож эргүүл шалгалт хийж ажиллахыг хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4. Болзошгүй гамшгийн үед гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга бөгөөд дүүргийн Онцгой комиссын орлогч дарга Д.Даваасүрэнд даалгасугай.

5. Үерийн улмаас бохирдсон зам талбайг ариутгах халдавргүйжүүлэлтийн бодис, уусмал, тунгийн хэмжээ, найрлагад холбогдох хууль, тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллах.

5.1. Хор уршгийг арилгах үйл ажиллагаанд оролцож байгаа ажилтан албан хаагчдын хамгаалах хувцас хэрэгслийн чанар, бохирдсон хувцас, хэрэглэлийг ариутгах, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах.

5.2. Үерт нэрвэгдсэн гэр хорооллын худаг, ундны уснаас дээж авч шинжилгээнд хүргүүлж, холбогдох дүгнэлт гаргаж ажиллахыг Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Б.Алтантуяад даалгасугай. 

6. Ерөнхий эргүүлийн хуваарийг  хавсралтаар баталсугай.

7. Онцгой комиссын гишүүдийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж үүрэг чиглэл өгч удирдлагаар хангаж, ерөнхий эргүүлээр ажилласан тухай илтгэх хуудсыг өдөр бүр танилцуулж ажиллахыг онцгой комиссын гишүүдэд үүрэг болгосугай.

8. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайханд даалгасугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1000
18630
149110
4723325

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc