2019 оны 08 сарын 08-ны өдөр      Дугаар А/284              Улаанбаатар хот

 

 

Аян зохион байгуулах тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018  оны 15/06 дугаар тогтоолоор батлагдсан “Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ-2020” нийслэлийн дэд хөтөлбөрийн 2.2.2, Улаанбаатар хотын Ерөнхий  менежерийн  2019 оны А/220 дугаар тушаалыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд дүүргийн  нутаг дэвсгэрт худалдаа, хоол үйлчилгээний газруудад “Үйлчилгээний соёл 5S-ийг хэрэгжүүлэх шилдэг байгууллага” аяныг 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулсугай.

            2. Аяныг заасан хугацаанд зохион байгуулах ажлын хэсгийг хавсралтаар баталсугай.

            3. Аяны хэрэгжилт, үр дүн, тайлан мэдээг 2019 оны 10 дугаар сарын 10-ны дотор танилцуулахыг ажлын хэсэг /Г.Батсайхан/-т үүрэг болгосугай.

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1049
18664
149159
4723374

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc