2019 оны 08 сарын 09-ний өдөр                 Дугаар А/288              Улаанбаатар хот

 

 

Үерийн голомтод ариутгал халдваргүйтгэл

зохион байгуулах, хөрөнгө гаргах тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15, 20 дугаар зүйлийн 20.1, 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.3, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаал, нийслэлийн Онцгой комиссын 2019 оны 4 дүгээр хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр дуу цахилгаантай усархаг бороо орсны улмаас 4, 12, 13, 14 дүгээр хорооны айл өрх, гудамж талбай үерт автаж хөрсний бохирдол үүссэн тул голомтод ариутгал халдваргүйтгэл, далан сувгийн цэвэрлэгээг зохион байгуулсугай.

            2. Ариутгал халдваргүйтгэл, далан сувгийн хэвийн үйл ажиллагаанд оруулах ажлыг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс /Д.Даваасүрэн/-т үүрэг болгосугай.

            3. Дүүргийн нутаг дэвсгэрт ус нэвтрүүлэх хоолой, үерийн ус зайлуулах далан сувгийг ус чөлөөтэй нэвтрэх боломжийг бүрдүүлэх цэвэрлэгээ зохион байгуулан хэвийн үйл ажиллагаанд оруулж ажиллахыг Тохижилт үйлчилгээний төв /Ц.Эрдэнэбаатар/-т даалгасугай.

            4. Айл өрх, гудамж талбай, орчны бохирдол үүссэн нөхцөл байдалд ариутгалын бодис материал, найрлага, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т хариуцуулсугай.

            5. Ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагааг зохих зааврын дагуу мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэхийг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т үүрэг болгосугай.

            6. Ариутгал халдваргүйтгэл зохион байгуулах тухай мэдээллийг иргэдэд хүргэж, ажлын хэсгийг ажиллах нөхцөлөөр хангахыг 4 дүгээр хорооны Засаг дарга О.Ганхуяг, 12 дугаар хорооны Засаг дарга Д.Долгор, 13 дугаар хорооны Засаг дарга А.Одбаяр, 14 дүгээр хорооны Засаг дарга Н.Наранцацрал нарт тус тус даалгасугай. 

            7. Далан суваг болон ус нэвтрүүлэх хоолой, ариутгал, цэвэрлэгээнд шаардагдах зардлыг гүйцэтгэлээр гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

            8. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайханд даалгасугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                         Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

956
18599
149066
4723281

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc