2019 оны 08 сарын 23-ны өдөр      Дугаар А/298              Улаанбаатар хот

 

 

“Залуучуудын хөгжлийн сарын аян”

зохион байгуулах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2, 21.1.4, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын А/260 дугаар тушаал, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын А/216 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Залуучуудын хөгжлийн сарын аян”-ыг дүүргийн хэмжээнд  2019 оны  08 дугаар  сарын  25-ны өдрөөс 09 дүгээр сарын 25-ны өдрүүдэд зохион байгуулсугай.

            2. Аян хариуцан зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралтаар, төлөвлөгөөг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

            3. Аяны хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллахыг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс /О. Мягмарсүрэн/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч А.Амартүвшинд тус тус даалгасугай.

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

953
18596
149063
4723278

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc