2019 оны 08 сарын 21-ны өдөр      Дугаар А/293              Улаанбаатар хот

 

Үнэлгээний хороо шинэчлэн байгуулах тухай

  

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 129 дүгээр тогтоол, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд хэрэгжих төсөл арга хэмжээний зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах  үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн нэгдүгээр, зураг төсвийн жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

            2. Сонгон шалгаруулах ажлыг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг үнэлгээний хороо /Б.Лхагвабаатар /-нд, худалдан авах ажиллагааг холбогдох хуулийн хүрээнд зохион байгуулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэн төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаатай холбогдох бүх баримт бичгээр хадгаламжийн нэгж үүсгэн архивын ажилтанд хүлээлгэн өгөхийг Худалдан авах ажиллагааны алба /Т.Улсболд/-нд үүрэг болгосугай.

            3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т даалгасугай.

            4. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2019 оны А/27 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

966
18607
149076
4723291

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc