2019 оны 09 сарын 10-ны өдөр      Дугаар А/317              Улаанбаатар хот

 

Эрх шилжүүлэх тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Дүүргийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дээврийн засварын ажлын худалдан авах ажиллагааны эрхийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газар /Д.Манлайбаатар/-т шилжүүлэн, холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай.

            2. Засварын ажилд шаардагдах зардлыг өвөлжилтийн бэлтгэл хангах зардлаас гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

            3. Ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Техник хяналтын ажлын хэсэг /Ц.Бат-Эрдэнэ/-т үүрэг болгосугай.

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

947
18590
149057
4723272

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc