2019 оны 10 сарын 09-ний өдөр           Дугаар А/349                Улаанбаатар хот

 

Шинээр байгуулагдсан 15,17,19,20,21 дүгээр

 хороо, шинэ байранд орсон 3 дугаар хороог

шилэн кабельд холбоход шаардлагатай тоног,

төхөөрөмж худалдан авах үнэлгээний

хороо байгуулах тухай

  

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг, нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/681 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шинээр байгуулагдсан 15, 17, 19, 20, 21 дүгээр хороо, шинэ байранд орсон 3 дугаар хороог шилэн кабельд холбоход шаардлагатай кабель, тоног төхөөрөмж худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах  үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, худалдан авах барааны жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Худалдан авах ажиллагааг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг үнэлгээний хороо /Ц.Бат-Эрдэнэ/-нд, худалдан авах ажиллагааг холбогдох хуулийн хүрээнд зохион байгуулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэн төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаатай холбогдох бүх баримт бичгээр хадгаламжийн нэгж үүсгэн архивын ажилтанд хүлээлгэн өгөхийг Худалдан авах ажиллагааны алба /Т.Улсболд/-нд тус тус үүрэг болгосугай.

3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т даалгасугай.

 

                        ЗАСАГ ДАРГА                                               Ж.АЛДАРЖАВХЛАН

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1038
0
59418
6487509

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc