2019 оны 10 сарын 29-ний өдөр           Дугаар А/370                Улаанбаатар хот

 

Хан-Уул дүүргийн өвөлжилтийн бэлтгэл

ажлын хүрээнд ажилчдын хөдөлмөр хамгааллын

өвлийн хувцас нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон

шалгаруулах Үнэлгээний хороо байгуулах тухай

  

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалт, дүүргийн Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн  2019 оны 09 дүгээр сарын 18-ны 09 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Хан-Уул дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд ажилчдын хөдөлмөр хамгааллын өвлийн хувцас нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Үнэлгээний хорооны дарга                          Т.Улсболд        

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны

албаны дарга

Гишүүн:                                                          Л.Эрдэнэбат   

Тохижилт, үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын

хангамжийн мэргэжилтэн

                        П.Баасанхүү   

Тохижилт, үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын

ерөнхий нягтлан бодогч

                        Д.Аюуш           

Иргэний төлөөлөл   

Нарийн бичгийн дарга                                              Н.Ариунбилэг             

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны

албаны Барилгын инженер

            2. Дүүрэгт төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажлыг зохион байгуулах Үнэлгээний хорооны үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, хууль тогтоомжийн дагуу арга хэмжээг цаг тухайд нь авч ажиллах, сонгон шалгаруулалттай холбогдолтой баримт бичгээр архивын нэгж бүрдүүлж, холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгөхийг Үнэлгээний хороо /Т.Улсболд/-т үүрэг болгосугай.

            3. Дээрх ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай 20,625,000 /Хорин сая зургаан зуун хорин таван мянга/ төгрөгийг 2019 оны Тохижилт Үйлчилгээний төв ОНӨААТҮГ-н хог хаягдлыг зайлуулах, хортон мэрэгчдийн устгал ариутгалын зардлаас санхүүжүүлж, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Тохижилт Үйлчилгээний төв ОНӨААТҮГ /Ц.Эрдэнэбаатар/-д даалгасугай.

                        

 

                        ЗАСАГ ДАРГА                                                           Ж.АЛДАРЖАВХЛАН


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1108
0
59488
6487579

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc