2019 оны 11 сарын 11-ний өдөр           Дугаар А/396                Улаанбаатар хот

 

Дүүргийн болон Дүүргийн орон нутгийн

 хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020 онд

хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг

 төлөвлөх ажлын хэсэг байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 58, 60 дугаар зүйл, Сангийн сайдын 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 228 дугаар тушаалаар батлагдсан Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журмын 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Дүүргийн болон дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэн төлөвлөх Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

2. Хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг оновчтой төлөвлөх, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллахыг Ажлын хэсэг /Г.Батсайхан/ үүрэг болгосугай.

3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавин, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний жагсаалтыг эцэслэн боловсруулж дүгнэлт гарган 2019 оны 11 дүгээр сарын 20-ны дотор танилцуулахыг Ажлын хэсэг /Г.Батсайхан/-т үүрэг болгосугай.

 

                        ЗАСАГ ДАРГА                                               Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

916
0
59296
6487387

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc