2020 оны 02 сарын 20-ны өдөр      Дугаар А/94                Улаанбаатар хот

 

Хариуцлагатай эргүүл, жижүүр

ажиллуулах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6. “л”, 29.2 дахь хэсгийг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Сар шинийн баярын өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нийгмийн дэг журмыг сахиулах, иргэдийн амгалан тайван байдлыг хангах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байранд хариуцлагатай жижүүрүүдийг томилон, ажиллах хуваарийг хавсралтаар баталсугай.

            2. Баярын өдрүүдэд хариуцлагатай эргүүл, жижүүр томилон ажиллуулахыг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын дарга, эрхлэгч, хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

            3. Хуваарийн дагуу хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэхдээ нутаг дэвсгэрийн байгууллагуудын эргүүл, жижүүрүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж илэрсэн зөрчлийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтан, Нийслэлийн шуурхай албаны “11-310005”, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 70192583 дугаарын утсанд мэдээлж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг хариуцлагатай эргүүл, жижүүрүүдэд үүрэг болгосугай.

            4. Хариуцлагатай жижүүрээр ажилласан албан хаагчдыг Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасны дагуу нэмэгдэл хөлс олгох эсхүл мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.3-т заасны дагуу нөхөн амруулахыг холбогдох хэлтэс, албадын дарга нарт зөвшөөрсүгэй.

            5. Баярын өдрүүдэд хариуцлагатай эргүүл, жижүүрүүд хэрхэн ажилласан талаарх дүн мэдээг нэгтгэж, дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд танилцуулахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т үүрэг болгосугай.

 

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3996
16192
101750
7070848

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc