2020 оны 03 сарын 09-ний өдөр                 Дугаар А/115              Улаанбаатар хот

 

Хан-Уул дүүргийн Залуучуудын салбар

зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн

батлах тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.а, 29.2, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах, олон нийтэд сурталчлан таниулах, холбогдох хууль тогтоомж, төр захиргааны байгууллагаас өсвөр үе, залуучуудын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэг бүхий дүүргийн Залуучуудын салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2. Салбар зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллахыг Засаг даргын орлогч А.Амартүвшинд даалгасугай.

3. Энэ захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/156 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3859
16164
101613
7070711

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc