Боловсролын үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор 2018-2019 оны хичээлийн жилд ашиглагдах VI-XI ангийн сурах бичгийг үйлдвэрийн үнээр борлуулах ажлыг зохион байгуулж байна.
Сурах бичиг хэвлэх компаниуд дараах хуваарийн дагуу хэвлэсэн сурах бичгээ борлуулах болно. Үүнд:
- Хан-Уул дүүргийн 60 дугаар сургууль дээр 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 10:00-17:00 цагт
- Хан-Уул дүүргийн 52 дугаар сургууль дээр 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 10:00-17:00 цагт
Хүндэт эцэг, эхчүүд та бүхнийг тухайн өдрүүдэд хүрэлцэн ирж хүүхдийнхээ сурч хөгжих нөхцлийг бүрдүүлэн хэвлэлийн үнээр сурах бичгээ худалдан авах боломжийг олгож байна.