Хан-Уул
Мэдээлэл

“СТАРТ-АП” АРГА ХЭМЖЭЭНИЙ ЭХНИЙ ШАТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ДУУСЛАА

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс Нийслэлийн хөдөлмөр  эрхлэлтийн газар, “Монголын үндэсний марктенгийн холбоо” ТББ-тай хамтран зохион байгуулж буй “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн “СТАРТ АП” арга хэмжээний эхний шат  2018.09-28-30- ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Залуучуудад шинэ санаагаа бодит болгон, мөрөөдлөө биелүүлэх боломж олгодог  энэ арга хэмжээнд Хан-Уул дүүргийн 15-34 насны  55 залуучууд оролцож,  49 бизнес санаа дэвшүүлснээс,  хамгийн шинэлэг, шилдэг 15 санаа шалгарсан.

Эдгээр залуучууд гарааны бизнес эрхлэх ур чадвар олгох 72 цагийн багц сургалтанд хамрагдан, санаагаа төсөл болгон  хөгжүүлж танилцуулснаас, шүүгчид 12 багийг/3-5 гишүүнтэй/ 2-р шатанд үлдээхээр шийдвэрлэлээ.

Шалгарсан багууд 1 сарын хугацаатай хурдасгуур хөтөлбөрт хамрагдан,10.000.000 /арван сая/ төгрөгний эргэн төлөгдөх нөхцөлтэй, хүүгүй, барьцаагүй  санхүүгийн дэмжлэг авах эрхийн төлөө өрсөлдөх бөгөөд эцсийн дүн  2018.11.05-нд гарах юм.

ЗАЛУУЧУУДДАА АМЖИЛТ ХҮСЬЕ.