Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР “МОНГОЛ ЦЭРГИЙН БАХАРХАЛ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Их эзэн Чингис хааны үеэс Монгол төрийн өлмий болсон “Монгол цэрэг” туурга тусгаар эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж ирсэн дайчин уламжлалаар шинэ цагийн Зэвсэгт хүчин хөгжсөөр байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Хан – Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб 2017 оны үйл ажиллагааныхаа төлөвлөгөөний дагуу, Зэвсэгт хүчний 96 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан “Монгол цэргийн бахархал” өдөрлөгийг дүүргийн ЗДТГ, Зэвсэгт хүчний анги байгууллагатай хамтран амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд Зэвсэгт хүчний 96 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан цэрэг спортын Дөл тоглолт, “Эх орон –Эр цэрэг” сэдэвт зохион бичлэгийн уралдааны тэргүүн байр эзэлсэн сурагчдыг шагнаж урамшуулсан юм.

Тус өдөрлөгт: ХУД-ийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ХУД-ийн Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, ХУД-ийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, ХУД-ийн Засаг даргын орлогч Н.Түвшин, ХУД-ийн Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, ХУД-ийн Засаг даргын Тамгын газрын хэлтэсийн дарга нар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын орлогч дарга, хурандаа Ц.Анхбаяр, ХУД-ийн Засаг даргын Тамгын газрын хэлтэсийн дарга нарын зочид төлөөлөгч нар тус өдөрлөгт уригдан оролцсон юм. Өдөрлөгийн хүрээнд ОУ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний оролцоо болон “Оюутан – Цэрэг” хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай баримтат кино үзүүлж, Монголын цэргийн музей болон Зэвсэгт хүчний зэвсгийн үзэсгэлэн танилцуулсан нь оюутан залуус төдийгүй иргэдэд сонирхолтой байлаа. Мөн Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин, хөгжимчид иргэдэд урлагийн тоглолт үзүүлж сонирхуулсан юм.