Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРЭГ БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЛЭЭ

Хан-Уул дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг  2017 оны 3 дугээр сарын 25-ны өдөр зохион байгуулж айл өрх болон албан байгууллага, аж ахуйн нэгжийн хог хаягдлыг уртасгасан цагаар  ачиж тээвэрлэх ажлыг зохион байгууллаа. Мөн Тамгын газрын болон дэргэдэх хэлтэс албадын албан хаагчид Хан-Уул дүүргийн авто замын дагуух хог шороог цэвэрлэж ажилласан юм. Энэ удаагийн цэвэрлэгээнд дүүргийн хэлтэс албадууд, ААН-үүд идэвх санаачлагатай оролцож “Хоггүй Хан-Уул”, Эко дүүрэг аянд нэгдлээ.