Хан-Уул
Мэдээлэл

“ШҮД ЭРҮҮЛ БОЛ БИЕ ЭРҮҮЛ” АЯН

Санхүү, төрийн сангийн хэлтсийн “Нөхөрлөл” сарын аяны хүрээнд “Шүд эрүүл бол бие эрүүл” аяныг “Энхийг цацруулагч” нүүр ам, шүдний цогц эмнэлэгтэй хамтран 2017 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр зохион байгууллаа.
Аяны хүрээнд Засаг даргын тамгын газрын болон дэргэдэх хэлтэс албадын албан хаагчдыг хамруулан амны хөндийн талаарх эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалт явуулж, шүдний оношлогоо хийн, цаашид авах арга хэмжээний талаар зөвлөгөө өгч ажиллалаа.