Хан-Уул
Мэдээлэл

ХУД-ИЙН ЗАСАГ ДАРГЫН 2017-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ГУРАВ: “ЭКО ДҮҮРЭГ-НОГООН ХӨГЖИЛ” ЗОРИЛТЫН, “ХОГГҮЙ-ХАН УУЛ” АЯНЫ ХҮРЭЭНД “ХАЯВАЛ ХОГ-БҮТЭЭВЭЛ БАЯЛАГ” ТЭМЦЭЭН 2 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

БОАЖЯ, БСШУCЯ-наас хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол 2030”-ын хөтөлбөрийн 17-н зорилтын хүрээнд байгаль орчиноо хайрлан хамгаалах, экологийн боловсролыг бүх нийтэд үе шаттайгаар эзэмшүүлэн тэдэнд зохистой хэрэглээний шинэ хандлагыг  төлөвшүүлэх зорилгоор  ХУД-ийн 16 хороодын иргэд, ЕБС-ийн дизайн технологийн багш нар, сурагчид  эрүүл орчноо бүрдүүлэх, хог хаягдлыг бууруулж, шинэлэг санаа бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, харилцан туршлага судлан, хаягдал ашиглан бүтээл хийн орлогоо нэмэгдүүлэх зорилгоор 2 дах жилдээ зохион байгуулагдаж буй “Хаявал хог-Бүтээвэл баялаг” тэмцээн, бүтээлийн үзэсгэлэнг амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнийг Албан бус-Насан туршийн боловсролын төвийн захирал Ж.Оюунцэцэг, Насан туршийн боловсролын үндэсний төвийн мэргэжилтэн Ч.Золзаяа, ХУД-ийн боловсролын хэлтсийн албан ба албан бус хариуцсан мэргэжилтэн Д.Лхагвадэмбэрэл нар нээж, тэмцээний шүүгчээр ТИС-ийн үйлдвэрлэлийн дизайны сургуулийн дизайны багш Б.Ариунболор, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн ахлах мэргэжилтэн Б.Оюун-Эрдэнэ, Албан бус-Насан туршийн боловсролын төвийн сургалтын менежер Б.Дуламсүрэн нар шүүж,  “ДОЗ  ПЛАС” энтертаймэнтын захирал Ш.Доржсүрэн хөтлөн явууллаа.
Үйл ажиллагаанд ЕБС-ийн 15,18,75,52,114,115,60,7,26, 63-р сургуулийн 28 багш, 92 сурагчид, 16-н хороодоос 57 хөгжлийн нийгмийн ажилтан, иргэд нийт 11 хүн идэвхтэй оролцлоо.
ЕБС-ийн багш нарын дунд зохион байгуулсан гоёлын, авангард, чөлөөт 3 төрлөөр явагдаж нийт 24 багш, 92 сурагч, эцэг эхийн төлөөлөл оролцож дараах байруудыг эзэллээ.
Авангард загварын төрөлд:
1-р байр 18-р сургуулийн багш Х.Доосүрэн
2-р байр 34-р сургуулийн багш Ц.Бямбацэрэн
3-р байр 75-р сургуулийн багш М.Наранцэцэг
Чөлөөт загварын төрөлд:
1-р байр 75-р сургуулийн багш М.Наранцэцэг
2-р байр АБНТБТөвийн багш М.Даваасүрэн
3-р байр 60-р сургуулийн багш Ч.Уранцэцэг
Гоёлын загварын төрөлд:
1-р байр 18-р сургуулийн багш Б.Хишигсүрэн
2-р байр 26-р сургуулийн багш Б.Хулан
3-р байр 118-р сургуулийн багш Ц.Дэжидмаа
Шилдэг эмэгтэй загвар өмсөгчийн төрөлд:
1-р байр 18-р сургуулийн 11б ангийн сурагч Б.Хонгорзул
2-р байр 34-р сургуулийн 9б ангийн сурагч Ариунболор
3-р байр 114-р сургуулийн 12б ангийн сурагч Б.Халиун
Шилдэг эрэгтэй загвар өмсөгчийн төрөлд:
1-р байр 114-р сургуулийн сурагч 12в ангийн сурагч З.Хүрэлбаатар
2-р байр 60-р сургуулийн 2б ангийн сурагч Б.Эрдэнэбаяр
3-р байр АБНТБТөвийн 12а ангийн сурагч Н.Баясгалан нар шалгарч өргөмжлөл гардуулав.
ЕБС-ийн дизайн технологийн багш нарын дунд бүтээлийн төрлөөр дараах байруудыг эзэллээ. Үүнд
1.Хэрэглээний бүтээлийн төрөлд
1-р байранд 18-р сургуулийн багш Х.Доосүрэн “Хогны сав” бүтээлээр
2-р байранд 63-р сургуулийн багш Б.Алтанцэцэг “Үзэгний сав” бүтээлээр
3-р байранд 115-р сургуулийн багш Б.Амараа “ Хогны сав” бүтээлээр
2. Уран бүтээлийн төрөлд
1-р байранд 9-р хорооны иргэн Цэндзаяа “Хос хүлэг”
2-р байранд 9-р хорооны иргэн Л.Норов “Зүүд манагч”
3-р байранд 9-р хорооны иргэн Ц.Улаан “Шонхор” бүтээлээр оролцож өргөмжлөл, үнэ бүхий зүйл дурсгав.
ХУД-ийн 16-н хороодын дунд бүтээлийн төрлөөр дараах байруудыг эзэллээ. Үүнд
1.Хэрэглээний бүтээлийн төрөлд
1-р байранд 2-р хорооны иргэн Э.Удвал “Бугуйвч, зүүлт, үзэгний сав” бүтээлээр
2-р байранд 2-р хорооны иргэн Б.Алимаа “Тоглоом, цүнх, малгай” бүтээлээр
3-р байранд 2-р хорооны иргэн Г.Эрдэнэбаяр “Сандлын олбог” бүтээлээр
2. Уран бүтээлийн төрөлд
1-р байранд 9-р хорооны иргэн Цэндзаяа “Хос хүлэг” бүтээлээр
2-р байранд 9-р хорооны иргэн Л.Норов “Зүүд манагч” бүтээлээр
3-р байранд 9-р хорооны иргэн Ц.Улаан “Шонхор” бүтээлээр оролцож өргөмжлөл, үнэ бүхий зүйл дурсгав.
Тэмцээний шагналыг ивээн тэтгэгч байгууллагаар ХУД-ийн Засаг даргын тамгын газар, Дэлхийн зөн олон улсын байгууллага ажилласан ба 1-р байранд орсон багш, иргэдэд ХУД-ийн Засаг даргын өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа.
Тэмцээнийг хамтран амжилттай зохион байгуулсан ХУД-ийн Засаг даргын тамгын газар, ХУД-ийн Боловсролын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс,  Насан туршийн боловсролын үндэсний төв, Дэлхийн зөн олон улсын байгууллага, Соёлын ордны хамт олонд талархал илэрхийлье.