Хан-Уул
Мэдээлэл

НОМЫН САНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс “Нөхөрлөл” сарын аяныхаа хүрээнд олон үйл ажиллагаа амжилттай зохион байгуулаад буй. Уг аяны хүрээнд Засаг даргын Тамгын газрын хэлтсийн албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх,  оюунд хөрөнгө оруулах зорилго бүхий бичил номын сангийн нээлт 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр боллоо.
Аяны хүрээнд “Эрхэм бэлэг” ном хандивлах хөдөлгөөн өрнүүлж 200 гаруй номтой номын сан, ном унших орчныг бий болголоо. Үйл ажиллагаанд Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд болон Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадын дарга нар, мэргэжилтнүүд оролцлоо.