Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ БАРИЛГА УГСРАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ БАЙГУУЛЛАГУУДАД ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛ, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, БАРИЛГА УГСРАЛТЫН ҮЗҮҮЛЭХ БОЛОН ТАНХИМЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян болон Дэд бүтцэд-таны оролцоо сарын аянуудын хүрээнд барилгын ажил эхэлж байгаатай холбогдуулан Хан-Уул дүүрэгт барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 88 аж ахуйн нэгж, байгууллагуудын 114 ажил олгогч болон инженер, техникийн ажилчдыг хамруулан барилгын талбайд харилцан туршлага судлах, солилцох үзүүлэх болон танхимын сургалт зохион байгууллаа.
Сургалтаар барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг ханган ажиллахад анхаарах асуудал, 2013-2016 онд гарсан үйлдвэрлэлийн осол, өргөх механизмын ашиглалт, аюулгүй байдал, зөрчилтэй барилгуудын талаар болон NCD группийн барилга угсралтын үйл ажиллагааны зохион байгуулалт хяналт, NCD группийн алсын хараа, бодлого, зорилт ба ISO9001, OHSAS18001 стандартыг нутагшуулж буй ажлын явцын талаарх мэдээллүүдийг өглөө.