Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН ДҮҮРГИЙНХЭЭ ИРГЭДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2017 оны 05 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийнхээ иргэдийг хүлээн авч уулзлаа.  Дүүргийн иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж санаа бодлыг нь сонслоо.
Уулзалтанд ХУД-ийн Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Буянхишиг, Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтсийн дарга Д.Мөнхсайхан, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Газрын албаны дарга Д.Ган-Эрдэнэ, Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын захирал Ц.Эрдэнэбаатар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Д.Алтанцэцэг нар оролцлоо.