Хан-Уул
Мэдээлэл

2017 ОНЫ 1 ДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЭХЭЛЛЭЭ

Зэвсэгт хүчний нөхөн хангалт, захиалга, тухайн жилд цэргийн жинхэнэ албанд татах иргэдийн тоо, татлага явуулах ээлж, хугацааг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гардаг. Энэ тогтоолыг үндэслэн аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын захирамжийн дагуу хугацаат албаны цэрэг татлагыг зохион байгуулан явуулж байна.
Нийслэлийн хэмжээнд 2017 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагыг 2017 оны 05 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд зохион байгуулна.
Хан-Уул дүүргийн хэмжээнд дүүргийн Засаг даргын 2017 оны А/103 дугаар захирамжаар цэрэг татлага ерөнхий боловсролын 34 дүгээр сургуульд явагдаж байна.
Хан-Уул дүүргийн цэрэг татлагын нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Цэрэг татлагын товчооны дарга Б.Энхболд, дүүргийн Цэргийн штабын дарга /хурандаа/ А.Баттулга, Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер С.Баярмагнай, ЭМТ-ийн дарга Э.Бодьцэцэг, хороодын засаг дарга нар оролцлоо.
Шинэчлэн найруулсан Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 19.1-д Монгол Улсын иргэн нь “эх орноо батлан хамгаалах бэлтгэлтэй байх, хуулиар тогтоосон иргэний цэргийн алба хаах үүргээ биелүүлэх” гэж заасан байдаг.
Монгол Улс зах зээлийн тогтолцоонд шилжсэнээр иргэд хэд хэдэн хэлбэрээр цэргийн албыг хаах боломжтой болсон. Үүний нэг нь хугацаат цэргийн алба хаах хэлбэр бөгөөд Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг хамгаалахаар цэргийн эрдэмд суралцаж, бие бялдарын өв тэгш хөгжилтэй, хатуужил тэвчээртэй иргэн болон хүмүүждэг.
Энэ жилийн цэрэг татлагын онцлог нь шинэчлэн батлагдсан цэргийн албаны тухай хуулинд ээлжит цэрэг татлагаас оюутныг түр чөлөөлөх заалт байхгүй тул зарлан дуудах мэдэгдэл авсан их, дээд сургуулийн оюутан цэрэг татлагаар орно.