Хан-Уул
Мэдээлэл

ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний сургалт зохион байгуулах тухай” А/138 дугаар захирамжийн дагуу тус дүүргийн Онцгой комиссын гишүүдийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Яаралтай цуглар” дохиогоор ажиллуулж, нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн сургалт боллоо.

Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиудтай хамтран Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Жаргалантын аманд “Ногоон бүсэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах сургалт, дадлага”-ыг зохион байгууллаа.

Гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүнд “Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх аврах, хор уршгийг арилгах үеийн гамшгаас хамгаалах албадын удирдлагын гүйцэтгэх үүрэг, харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах сургалтыг Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр, тус газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Мөнхбат, нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, хурандаа А.Дашням, нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар нар хичээл сургалт заалаа.  Мөн дүүргийн Онцгой комиссын орлогч дарга, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Даваасүрэн нар Онцгой комиссын гишүүдэд үнэмлэх, тэмдэгийг гардуулан өглөө.

Сургалт, дадлагад Хан-Уул дүүргийн ИТХурал, Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн,  Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид болон дүүргийн 4, 8, 11, 14 дүгээр хорооны Засаг дарга, иргэдийн төлөөлөл 120 гаруй хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр оролцлоо.