Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УЛААН ЗАГАЛМАЙ ХОРОО ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Улаан загалмай хороо, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс хамтран дүүргийнхээ зорилтот бүлгийн иргэдэд зориулсан өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт дүүргийн 16 хорооны орон гэргүй иргэд хамрагдсан бөгөөд эхний ээлжинд 65 том хүн, 42 хүүхдийг өдрийн хоолоор дайлж, хувцасаар хангаж халуун усанд оруулах зэрэг үйл ажиллагаа зохион байгууллаа.
Өдөрлөгийн зорилго нь зорилтот бүлгийн иргэдийн ихэнх нь бичиг баримтгүйн улмаас эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээ авч чаддаггүй тул эрүүл мэндийн үзлэгт хамруулж ямарваа нэг өвчний эх үүсвэрийг эрт илрүүлэн эмчлүүлэх мөн эрүүл мэндийн мэдлэг мэдээллийг нь дээшлүүлэх зорилгоор зохион байгуулсан.
Цаашид энэхүү өдөрлөг нь дүүргийн зорилтот бүлгийн хүмүүсийг хамруулж үргэлжлэн зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай