Хан-Уул
Мэдээлэл

“УЛААНБААТАР МАРАФОН -2017” –Д ХАН-УУЛ ДҮҮРГЭЭС 3600 ИРГЭД ОРОЛЦЛОО

“Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийн спортыг Монгол Улсад хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвх санаачлагыг дэмжих зорилгоор дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. 

“Улаанбаатар марафон” ОУ-ын гүйлтийн тэмцээнд Хан-Уул дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх хэлтэс, албад, аж ахуйн нэгж байгууллагын нийт удирдлага, албан хаагчид, дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, багш , ахлан ангийн сурагчид, дүүргийн 16 хорооны  3600  иргэд идэвхитэй оролцлоо.

Мөн  Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнд идэвхитэй оролцсон албан хаагчдынхаа дунд 4 төрлийн тэмцээн зохион байгуулж шалгарсан баг тамирчиддаа өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан үйл ажиллагаа боллоо.